Гол контент руу алгасах

ДЭЛХИЙН ТҮВШНИЙ МОНГОЛ БАГШ хөтөлбөрийг сонгосноор
Та өөрийгөө амжилтынхаа замд хөтлөөд оруулчихлаа. ТАНД баяр хүргэе!

Энэ хавар Гүрэн академи компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын үед боловсролын салбараа дэмжиж, хүндрэлийг хамтдаа давах үүднээс ЕБС-ийн 1000 захирал, сургалтын менежерийг WORLD CLASS MANAGER олон улсын богино хугацааны менежментийн хөтөлбөртөө төлбөргүйгээр суралцуулсан билээ. Энэхүү сургалтын дараах судалгаагаар боловсролын салбарын удирдлагууд ур чадварын хувьд дараагийн түвшинд гарч хөгжсөн бөгөөд мэдлэгээ системчилж, өөрийн давуу талаа ойлгож, цаашид хэрхэн тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлж болохыгоо ойлгосон гэж хариулсан. Цаашлаад тэд багш, мэргэжилтнүүдийг үргэлжлүүлэн сургаж, шинэ үеийнхний хэрэгцээ шаардлагатай уях зайлшгүй шаардлага байгааг онцолсон байв.


Тиймээс бид энэхүү төслөө өргөжүүлэн баяжуулж, өнөөдөр Та бүхэнтэй ийнхүү мэндчилж, өөрчлөлтийн эхлэл дээр уулзаж байна.


Хөтөлбөр нь Танд менежментийн ур чадварууд болон сэтгэлзүйг ойлгох чиг баримжаа өгч цаашлаад англи хэлний түвшингээ ахиулахад тусална. Хөтөлбөрөө амжилттай дуусгаснаар олон улсын “Global Growth Institute”-ийн CPD сертификат болон сэтгэлзүй ба англи хэлний сертификат авах болно. Хөтөлбөртөө амжилттай суралцсан Та бүхэнд бид өөрсдийгөө үргэлжлүүлэн хөгжүүлэхэд тань туслах нэмэлт боломжуудыг хуваалцаж, олон улсын урт богино хугацааны хөтөлбөрүүдэд хамрагдах гарцуудыг санал болгохоор зорьж байна.


Хоёр удаагийн шаттайгаар хэрэгжиж буй энэхүү төслийг дэмжиж, удирдан зохион байгуулж буй Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олонд талархлаа илэрхийлж байна. Мөн Боловсролын салбарын хүний нөөцийн ур чадварыг олон улсын жишигт нийцүүлэх замаар ирээдүйг бүтээгч Та бүхэнд хувийн хэвшлийнхэн маань хөрөнгө оруулж сургалтын төлбөрийн 90 хувийг санхүүжүүлж буйг онцлон тэмдэглэмээр байна. Тиймээс нийгмийн хариуцлагаар дамжуулан үнэ цэнийг бүтээгч, төслийн хамтран хэрэгжүүлэгчид болох Монос групп, Таванбогд групп, Мобиком корпораци, Хас банк, Судалгаа зөвлөх үйлчилгээний SICA компанид гүн талархаж буйгаа илэрхийлж байна.


Шинэ үеийнхний хэрэгцээ шаардлагын урд нь гарч мэдлэг ур чадвараараа манлайлдаг, мэргэжлийн үнэ цэнээ өндөрт өргөж, өөрчлөлтийг чиглүүлдэг удирдагчид болохын төлөө хамтдаа сурч хөгжье


Та чадна гэж бодвол ЧАДНА! Танд Амжилт Хүсье!

Мэндчилгээ

Мэндчилгээ

Гүрэн Академи нь 2015 оноос эхлэн сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Анх үүсгэн байгуулагдахдаа ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны хичээлийг Англи хэл дээр хэрхэн заах, ямар үр дүн гарах чиглэлээр судалгаа хийж АНУ-ын Common Core Standard-ын дагуу Монголын ахлах ангийн сурагчдад хичээл зааж эхэлсэн билээ. Улсын сургуулийн ахлах ангийн сурагчдад шинжлэх ухааны хичээлийг Англи хэл дээр заасан судалгаа туршилт амжилттай хэрэгжиж бид цаашлаад олон улсын чанартай контентийг монголдоо нэвтрүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид сургалтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, зохиогчийн эрхийг хүндэтгэж бүх сургалт контентоо зохиогчийн эрхтэйгээр таны гарт хүргэж байна. Зохиогчийн эрхийн асуудалд бид тусгайлан ач холбогдол өгдөг нь биднийг хамгийн сүүлийн үеийн чанартай контентоор хичээл заахад шууд нөлөөлж, сургалтанд хамрагдсан хүүхэд, хүмүүс маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан авч байна. Бидэнтэй хамтран ажиллаж, бидэнд итгэл хүлээлгэж байгаа явдалд маш их талархаж байна.

Б.ДАВААСҮРЭН

Гүйцэтгэх захирал & Үүсгэн байгуулагч

Хамтран ажилладаг байгууллагууд

Harvard Business

School Online

Harvard Business

Publishing Education

GGI

The Global Growth Institute

Stanford

Pre-Collegiate Studies

ETON X

Communication Courses for Teenagers

Genius Brands International


Тасралтгүй суралцагч байгууллагууд

Танилцуулга татаж авах